Lat: Tetrao parvirostris (Bonaparte, 1856)
Mon: Нургийн сойр
Rus: Каменный глухарь
Eng: Black-bilied Capercaillie
Тахианы багийн шувуудаас биеэр хамгийн
том шувуу юм. Монгол оронд Нургийн сойр, Ердийн сойр гэсэн хоёр янз бий. Ердийн
сойр нь Нургын сойроос биеэр том, хөвч тайгаар амьдардаг ховор шувуу юм.
Нургийн сойр нь Хангай, Хэнтий нуруу, Хөвсгөлийн уулсын ой тайгын хуш, нарсан
ойд амьдарч бут бургасны доогуур үүрээ засч, төрөл бүрийн жимс, самар ургамлын
үр, шавьж, нахиа, шилмүүсээр хооллож амьдарна. Хавар ногоо гарах үеэр модны
зах, уулын энгэр хормой бараадаж гол төлөв яргуйгаар хооллодог. Биеийн урт нь
75-92 см, жин нь 2.7-4 кг. Хавар 4-р сарын эцсээс 5-р сарын дунд хүртэл орооны
үе эхлэх бөгөөд 6-р сард тахианы өндөгний хэртэй 6-8 өндөг гаргадаг. Сойр нь
ойгоос гарч, хур шиг олноороо сүрэглэн явдаггүй, зөвхөн ой тайгадаа тогтвортой
байршин амьдардаг, их сонор соргог, тэр болгон элбэг тааралддаггүй, агнахад
амаргүй шувуу юм. Хур сойрын эр нь хоёулаа цагаан толботой, ногоон туяатай
гялалзсан хар өнгөтэй, эм нь мөн адил хоёулаа бор шаргал зүстэй, биеэр эрээсээ
арай бага. Хур сойр нь үүрээ модон дээр биш, унанги дор, дархи, хожуул, бут,
бургасны ёроолоор буюу торлогон дотор засдаг, ерөнхийдөө биеийн хэмжээ, галбир
төрх, өнгө зүсээрээ ойролцоо учраас хооронд нь ялгаж танихад бэрх, заримдаа
эрийг нь сойр, эмийг нь хур гэж андуурдаг тал бий.