Баг. Туруутан - Artiodactyla
Овог. Тугалмайтныхан – Bovidae
Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “ховордож болзошгүй” хэмээн үнэлэгдсэн
Таних шинж: Гадаад төрх гэрийн ямаатай төстэй, биеэр том, хүзүү богино, бүдүүн, чих 15 см хүртэл урт, шовх, хөл бүдүүн бахим, сүүл 10--15 см. Тэхийн биеийн урт 128--167 см, сэрвээгээрээ 105 см өндөр, амьдын жин 80--110 кг хүрнэ. Ямаа биеэр бага, 120--136 см урт, сэрвээгээрээ 75-90 см өндөр, жин 90 кг хүрнэ. Тэх гэдэргээ махийсан сэлэм хэлбэртэй, олон төвөнх үе бүхий 120--140 см урт эвэртэй. Ямааны эвэр богино, нарийн. Залуу бодгаль ихэвчлэн улаавтар, идэр насных хар хүрэн, хар халтар, хөгшрөх үедээ цайвар халтар зүстэй болно. Тэхийн сахал өтгөн, урт.
Тархац, байршил нутаг: Монгол Алтай, Говь-Алтай, Зүүн гар, Алтайн өвөр говиудын уулс, Хан-хөхий, Хорьдол Сарьдаг, Улаан тайгын нуруу, Дундговь, Дорноговь аймгийн цөл, цөлөрхөг хээрийн бүсийн зарим уулсаар алаг цоог тархана. Бэсрэг уулсын бэл энгэр, аараг толгод, өндөр уулын эгц цавчим хад цохио, нуранги асга бүхий давчхан хавцал, ой модгүй, бартаа саадгүй газарт байршин нутаглана.
Амьдралын онцлог: Ороо нийлэгт XI сарын эхээр орж, IV сарын сүүлчээс V сарын эцэс хүртэл ишиглэнэ. Ихэрлэт элбэг. Орооныхоо үед хэдэн арав, зуугаараа нийлж, бусад үед тэх, ямаа ялгаран сүрэглэнэ. Тэх 8--12 ямаа хураана. Өдрийн идэшлэгтэй, зун голдуу өглөө, оройн сэрүүнд идэвхтэй идэшлэнэ. Идэш тэжээлд үетэн, сонгинын төрөл, бут сөөгний навч зонхилно.
Тоо толгой, хомсдох шалтгаан: Хөвсгөл орчим Хорьдол Сарьдаг, Улаан тайгын нуруунд 1980 оны эхээр 1000 гаруй, улсын хэмжээгээр, 80 орчим мянган толгой байв. 2009 онд хийсэн уулын туруутны судалгаагаар, Монгол орны янгир ямаа 55985.8 км2 талбайд тархсан бөгөөд 36.0 мянга орчим толгой нөөцтэй гэж үнэлжээ. Хэнтийн нурууны баруун өмнө захын цэг Богд хан ууланд 10 гаруй янгир нутагшуулж, одоо 30 орчим толгой болтлоо өссөн. Дээр үеэс тогтмол агнаснаас тоо толгой цөөрч, тархац нутаг тасархайтан хумигдсан. Хулгайн агналт одоо ч элбэг. Байршил нутгийн ус, бэлчээр гэрийн малынхтай байнга давхцана. Ирвэс, чоно, шилүүс, ялангуяа өвөл, хавар турж эцсэн амьтдыг идэхээс гадна ишгийг чоно, бүргэд барина. Хамуугаар өвчлөх, гуур, хачиг мэтийн цус сорогч шавж шимэгчлэх, зуданд олноор хорогдох зэрэг шалтгаанаас нөөц хомсдож байна.
Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны хавсралтад бүртгэсэн. Тархац нутгийг Говийн их дархан цаазат газар, Хорьдол Сарьдаг Богдхан уулын дархан цаазат газар, Их Богд, Говь гурван сайханы байгалийн цогцолборт газар зэрэг улсын тусгай хамгаалалттай газарт хамруулсан.
Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөц, биологийг нарийвчлан судалж, тохиромжтой газарт сэргээн нутагшуулах, зориудаар өсгөн үржүүлэх, байршил нутагт задгай ус бий болгох, булаг шандаас чөлөөтэй ундаалах нөхцлийг бүрдүүлэх, зудын үед нэмэлт тэжээл тавьж өгөх, тархац нутгийг байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл, нутгийн иргэдэд хариуцуулан хамгаалуулж, хууль бус агналтыг таслан зогсоох, удмын санг хадгалах.
Status: Rare species. Globally, according to the IUCN Red List Categories and Criteria, the species listed as-Least Concern; Regional evaluation-Near Threatened.
Distribution and Range: Russian Federation, Kazakhstan Uzbekistan, Afghanistan Pakistan, China, Tajikistan India (Himachal Pradesh and Jammu-Kashmir) and Kyrgyzstan. In Mongolia: Patchy distribution in Mongolian Altai, Govi-Altai, Zuungariin and Southern Altai Govi mountain ranges, Khan Khokhii, Khoridol Saridag and Ulaan Taiga Ranges. Desert-steppes in Dundgovi and Dornogovi Aimags.
Habitat: Rocky habitats, south-facing mountain foothills and high mountain cliffs with scree slopes.
Population and Threats: In the 1980's there were over 1000 in the Khoridol Saridag and Ulaan Taiga Ranges in Khovsgol Aimag, and 80,000 ibexes nationwide. According to the 2009 mountain ungulates survey, Ibex range covers territory of 55985.8 km2 and has an estimated count of 36,000 heads of animals. 10 animals were reintroduced to the Bogd Khan Mountain in southwestern Khentii Range, they in number increased to 30. Excessive hunting from the early times reduced the population size and habitat range becoming patchy and interrupted. Poaching is still a problem. Pasture and water source constantly overlap with domestic livestock. Fatal diseases, parasites and severe winters are also causing a decline in the population. Snow Leopards, wolves, and Lynxes are natural predators.
Conservation Measures: Included as Rare in the Annex I, Mongolian Government resolution #7 "Approval of the List of Endangered Animals" (2012); Some of the range is included within the Great Govi Strictly protected area, Khoridol Saridag Strictly Protected Area, Bogd Khan, Govi Gurvan Saikhan National Park.
Further Action: Develop protection measures based upon ecological and biological research. Protected the range. Investigate the feasibility of opening waterholes in wild habitat areas. Captive breeding programme.
Further Action: Carry out a complete study of its distribution and range based on biological and ecological research, implement captive breeding programme, investigate the feasibility of opening waterholes in natural habitat areas, create conditions for easy access to sources and springs, employ cooperative conservation methods of natural resource management within distribution area and involve local participation in conservation efforts, put stop to illegal hunting, poaching, use advances of biotechnology in preserving the gene diversity.
Эх зохиол, мэдээ: 1. Банников, 1954, 2. Намнандорж, 1976, 3. Дуламцэрэн нар, 1989, 4. Соколов, Орлов, 1980, 5. Энхбилэг, Дуламцэрэн, 1999, 6. Монгол орны уулын туруутны тархац нөөцийн үнэлгээний тайлан, 2010, 7. Дуламцэрэн нар, 2006. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013
Дэлхий дээр 8 зүйлийн зэрлэг ямаа байдаг. Түүний нэг нь янгир юм. Алтайн өвөр говь болон Хангайн гол нуруу, Хөвсгөлийн зарим уулсын ойн бүсээс дээшхи асга хадаар нутагладаг. Эрэгчинг тэх гэнэ. Тэх арагшаа махийсан 75-140 сантиметр урт эвэртэй, биеийн урт нь 130-160 сантиметр, жин нь 100-150 килограмм, өндөр нь сэрвээгээрээ 70-110 сантиметр хүрнэ. Янгир хээлээ 6 сар орчим тээж, 5 дугаар сарын дунд үеэр төллөн, голдуу нэг хааяа ихэр ишиг гаргана.
Янгир бол ангын ховор чухал амьтан бөгөөд Монгол оронд агнахыг хориглож дархан цаазтай болгожээ. Жил бүр Засгийн газрын зөвшөөрлөөр тодорхой тооны янгир агнах эрхийг аж ахуйн нэгжүүдэд олгодог. Янгир ямаа ихэвчлэн 2-5 толгойгоор сүрэглэх боловч хүйтрэх тусам сүргийн доторх янгирын тоо ихэсч өвлийн улиралд 20-иос дээш толгойгоор сүрэглэдэг онцлогтой. Өндөр хадтай уулын оройд сүүдэр бараадан зогсож аюул ослоос сэрэмжилнэ. Шилжилт хөдөлгөөн хийх талбай нь ихдээ л 66.6 хавтгай дөрвөлжин километр байдаг. Нутгийн анчдын ярианаас үзвэл, янгир ямар ч чимээ сонссон доошоо л чиглэн харна уу гэхээс дээшээ чиглэн хардаггүй гэнэ.