Хажир (Ухаа хажир)


Lat: Gyps fulvus (Hablizl, 1783)

Mon: Ухаа хажир, Ухаа хажир бүргэд

Rus: Белоголовый сип

Eng: Eurasian Griffon, Griffon Vulture 

Ухаа хажир бүргэд нь урт хүзүүтэй, цагаавтар халзан толгойтой, маш өргөн далавчтай, богино сүүлтэй, шар хошуутай, далавчны үзүүрийн өднүүд бараан. Өндөр нь 93-100 см, далавчны дэлгэцийн урт 230-270 см, биеийн жин нь 6-13 кг. Суурин амьдралтай, ихэвчлэн нэг өндөг гаргана. Олноороо сүрэглэх бөгөөд сэг зэмээр хооллоно.