Цоохор ирвэс (Panthera unicia Schreber, 1775)

Баг. Мах идэштэн - Carnivora
Овог.
Мийнхэн - Felidae

Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж болзошгүй”, бүс нутгийн хэмжээнд “ховор” зүйл хэмээн үнэлэгдсэн.

Таних шинж: Хүчирхэг том мий. Биеийн урт 135 см, сэрвээний өндөр 60 см, сүүлний урт 92 см, жин 45 кг хүрнэ. Бие сунагар урт, гинс (эмэгчин) гэндээс биеэр бага. Мөч богино, сарвууны алга тавхай өргөн, том, нуумал хумстай. Толгой жижиг, чих богино. Нүд том, хүүхэн хараа дугуй. Цайвар, шаргал дэвсгэр дээр 6-8 см дугуйвтар хар толбонуудтай эрээн цоохор зүстэй. Хэвэл толбогүй, цагаан цайвар өнгөтэй. Толгой, духны хэсэгт жижиг, шигүү хар толбонууд бий.

Тархац, байршил нутаг: Цоохор ирвэс Төв Азийн Алтай, Соён, Памир, Тэнгэр, Түвдийн өндөрлөг, Гималай, Хар хорум зэрэг уулс,12 улсын нутагт тархсан. Монголд Монгол Алтай, Говь Алтай, Алтайн өвөр говь, Хөвсгөлийн уулс, Хангайн нуруунд тохиолдоно.

Амьдралын онцлог: Хаврын тэргүүн сард ороо нийллэгт орж, хагас сар орчим үргэлжилнэ. V-VI сард хадны хөндий, агуйд 2-5, ихэвчлэн 3 гүем төрүүлж 3 сар орчим хөхүүлнэ. Үржилд 3-4 настайгаасаа орно. Гүем бараг 2 нас хүртэл эхтэйгээ байна. Гинс жил өнжиж төллөнө. Идэш тэжээлийн 40 гаруй хувийг янгир ямаа эзлэх бөгөөд аргаль хонь, тарвага, туулай, огдой, хойлог, хахилаг зэрэг амьтад барьж иднэ. Голдуу бүрэнхий, харанхуйд хоолоо олно. Сэм явдалтай, нуугдмал амьдралтай.

Тоо толгой, хомсдох шалтгаан: 1970-аад оны дундуур Монголд 700 гаруй, 1980-аад оны дундуур 2000 орчим бүртгэгджээ. 1990-ээд оны дундуур 10 аймгийн 107 сумын 160.000 км2 нутагт 1700 орчим буюу 100 км2 нутагт 0.8, зарим судлаачдын мэдээгээр, 1000 орчим буюу 100 км2 нутагт 1.1 ноогдож байсан бол, 2000 онд 103.000 км2 нутагт 800-1500 цоохор ирвэс 100 км2 нутагт 1-1.5 бодгаль ноогдох нягтшилтай байна гэж үзжээ. Хөх Сэрх, Модонт, Охант, Баатархайрхан ууланд цоохор ирвэс хамуурч үхсэн тохиолдол бий. Нялх гүем үерт урсах, махчин амьтан амьтдад бариулах зэргээр үрэгдэнэ. Эзэнгүй бэлчих гэрийн малд халдана. Идэш тэжээл болдог уулын туруутан цөөрч, гэрийн малын тоо толгой өсөж байршил нутагт нь түрж орсноос цоохор ирвэс малаар хооллох нь ихэслээ.

Хамгаалсан байдал: 1993 оноос ан олзворын зориулалтаар агнахыг хориглож, амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар оруулсан. Монгол Алтай, Говийн Алтай, Хангайн нуруу, Алтайн өвөр говь, Хөвсгөлийн уулсын 20 орчим улсын тусгай хамгаалалттай газарт цоохор ирвэсний тархац нутгийн цөм хэсэг хамгаалагдсан. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай болон Нүүдэллэдэг зүйлийг хамгаалах тухай олон улсын конвенцийн I хавсралт болон Монгол улсын улаан номонд тус тус оруулсан. Монгол Алтай, Говь Алтайн нурууны цоохор ирвэсний тархац нутаг, биологи-экологийн судалгааг хийж, Монгол орны цоохор ирвэс хамгаалах менежментийн төлөвлөгөө (1999), Увс аймгийн цоохор ирвэс хамгаалах менежментийн төлөвлөгөө (2000), Монгол орны цоохор ирвэс хамгаалах хөтөлбөр (2005), Увс аймгийн цоохор ирвэс хамгаалах хөтөлбөрийг (2011) боловсруулан хэрэгжүүлсэн.

Хамгаалах арга хэмжээ: Ховд аймгийн ихэнх нутаг, Хөвсгөлийн уулсын ирвэсний тархацыг нарийвчлан тогтоож, хамгаалах, устсан юмуу цөөрсөн нутагт сэргээн нутагшуулах, тархац хумигдах, амьдрах орчин доройтохоос сэргийлэх, хамуу өвчнийг устгах, биологийн, мониторинийн судалгааг хийж, экосистемийн хэмжээнд хамгаалах үндэслэлийг боловсруулж хэрэгжүүлэх, удмын санг хадгалах.


Panthera unicia Schreber, 1775
Carnivora
Felidae

Status: Very rare species. Globally, according to IUCN Red List Categories and Criteria, the species listed as-Endangered; Regional evaluation-Rare.

Distribution and range: Central Asian Altai, Sayan, Pamir, Tenger, Tibetan plateau, Himalayas, Khar Khorum Mountains in 12 countries.In Mongolia: Mongol Altai, Govi-Altai Southern Altai Govi Khovsgol mountains and Khangai Range. Rare in all parts of its range.

Habitat: High altitudes in extreme climates, at altitude of 1000 m above sea level. Broken terrain of cliffs, rocky outcrops and ravines, shrubs on the Steep Mountain slopes.

Population and threats: In mid 1970-ies about 700 were recorded, in mid 1980-ies about 2000, mid 1990-ies on 160,000 km territory of 107 soums of 10 aimags about 1700 species were recorded or 0.8 leopards per 100 km2 territory, according to some researchers about 1000 were rerecorded, or 1.1 per 100 km2 territory, while in 2000 over the territory of 103,000 km2 800-1500 species were recorded, which makes density of leopards 1-1..5 per 100 km2. there were instances in Khokh Serkh, Modont, Okhant, Baatarkhairkhan mountains of leopard dying of scabies. Cubs get washed away by floods, preyed upon by other predators. Loss of wid prey base, land enroachment by man with increasing livestock numbers, the leopard natural habitats invaded, leopards preying on livestock increases.

Conservation efforts: Hunting prohibited since 1972, tophy hunting is not permitted since 1993. Around 20 State Protected Areas in Mongolia Altai, Govi Altai and Khangai Range, Southern Altai Govi, Khovsgol Mountains cover the nucleus of snow leopards range. Included in the CITES, Apendix 1 and International Convention on Migratory Species, Annex 1, and The Mongolian Red Book. Study on snow leopards range, biological and ecological research was conducted in the Mongolian Altai, Govi-Altai range area; and developed and implemented Mongolia Snow Leopards conservation management plan (1999), Uvs Aimag now leopard conservation management plan (2000), Mongolia snow leopard conservation program (2005), Uvs Aimag snow leopard conservation program.(2011)

Further Action: Conduct a complete survey of its range in most areas of Khovd aimag and Khovsgol mountains, protect, restore and reinstroduce in the areas where the species disappeared altogether or numbers decreasing, prevent its natural habitat shrinking and becoming patchy, prevent environmental degradation in habitat area, destroy scabies, carrying out detailed biological, resource, and monitoring research, develop and implement conservation rationale for protecting snow leopards at ecosystem level, preserve gene pool.

Эх зохиол, мэдээ: 1. Амьтны тухай хууль, 2012, 2. Jackson, R. et.all, 2008, 3. Монгол орны хөхтөн амьтны улаан данс, 2006, 4. Банников, 1954, 5. Дуламцэрэн, 1970, 6. Гептнер нар, 1972, 7. Болд нар, 1976, 8. Маллон, 1984, 9. БНМАУ-ын улаан ном, 1987, 10. Амарсанаа, 1994, 11. Даш, 1979, 12. Амарсанаа, 1985, 13. Шаллер нар, 1994, 14. Маккарти, 2000, 15. Мөнхцог, 2006, 16. Энэбиш нар, 2007, 17. CITES, 1991. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013


Бусад эх сурвалжид: Дэлхийд нийт 69 зүйлийн зэрлэг мий амьдардаг. Арслан, бар, ирвэс гэх мэт барсын төрлийн долоо, шилүүс мануул гэх мэт мийн төрлийн 62 зүйл мий бий. Барсын төрлөөс ирвэс, мийн төрлөөс шилүүс, мануул, цоохондой гэсэн дөрвөн зүйл зэрлэг мий Монгол оронд тархан амьдардаг. Дэлхийд ирвэс Алтай, Соён, Хангай, Тэнгэр уул, Гималайн уулсыг дамнан нийт 14 улсын нутагт байдаг байна. Ирвэсний тархалт нийт хуурай газрын 2 хувийг эзэлнэ. Монгол оронд Монгол Алтай, Ханхөхий, Хархираа Түргэний уулс, Хангайн нуруу, Говь-Алтай тэдгээрийн салбар уулс, Алтайн өвөр говийн уулс, Хөвсгөлийн Хорьдол сарьдаг зэрэг уулсад нийт 10 аймгийн 107 сумын нутагт 700-1200 орчим тоо толгойнд хооронд хэлбэлздэг.


Биеийн бүтцийн хувьд жижгэвтэр толгойтой, богинохон хөвсгөр үстэй, биеийнхээ урттай тэнцэхүйц хэмжээний урт сүүлтэй. Сүүл нь биеийнхээ тэнцвэрээ хадгалахад хэрэгтэйгээс гадна зулзагаа хамгаалж, хөнжил мэт хучихад ашигладаг ажээ. Ихэвчлэн цагаан шаргал өнгөтэй ба толгой дээрээ жижиг хар толботой. Дугуйдуу, жижиг чихтэйгээрээ энэ төрлийн бусад амьтнаас ялгардаг. Сүүлнийхээ хамт ойролцоогоор 2.5 метр урт, 60 см өндөртэй эл амьтны эрэгчин нь 35-40, эмэгчин нь 45-55 кг жинтэй.


Ирвэсийн хэд хэдэн зүйл байдаг ба амьдрах орчин, нутгаасаа шалтгаалан өнгө, толбо болон биеийн хэмжээгээрээ ялгарна. Нас бие гүйцсэн ирвэс муурын төрлийн бусад амьтантай адил 30 шүдтэй. Түүний урт хэл нь “цэвэрлэгээ”-нд их хэрэгтэй. Ирвэс 18-20 жил амьдардаг. Жирийн үед муур шиг дуугарах бөгөөд уурлахдаа харин хүрхэрч, архирна. Ирвэсний арьсан дээрх толбо нүдтэй адил харагддаг. Зундаа уулын өндөрлөгөөр нутагладаг бөгөөд өвөлдөө идэш тэжээлээсээ болоод бэл рүү буух нь элбэг юм.


Ирвэсний гол дайсан нь хүн бөгөөд ховор тохиолдолд чонын сүрэгт бариулах нь бий. Нэг удаагийн харайлтаар зургаан метр хүртэл хол үсэрдэг. Ихэвчлэн шөнийн цагаар ангуучилдаг тул хараа, сонсголын эрхтэн маш сайн хөгжсөн. Дунджаар хагас сард нэг удаа том ан хийж түүгээрээ 4-5 хоног хооллодог.


Үржлийн үеийг эс тооцвол ганцаараа амьдрах бөгөөд 160 орчим хавтгай дөрвөлжин километр нутагт шилжилт хөдөлгөөн хийдэг. Ирвэс 2-3 дугаар сард ороо хөөцөлдөөнд орж хагас сар орчим үргэлжлээд орооны дараа эр нь сална. Эмэгчин нь 100 өдөр хээлээ тээж, хадны хөндий агуйд ихэнхдээ 2 зулзага төрүүлнэ. Зарим тохиолдолд 1-5 зулзага гаргах нь бий. Эмэгчин ирвэс төрөхөөсөө өмнө өөрийнхөө ноосноос зулгааж зулзагандаа хэвтэр засдаг. Дөнгөж төрсөн зулзага нүд нь аниастай, 500 грамм жинтэй байна. 5-6 хоногийн дараа нүдээ нээдэг бол 10 хоногийн дараа хөдөлгөөнд орж, явж эхэлнэ. Харин гадаад ертөнцтэй хоёр сарын дараа танилцаж, агуйгаас гарна. Төрснөөс хойш дөрвөн сарын дараа эмэгчний сүү татарч, зулзаганууд махан хоолонд бүрэн шилждэг.


Голдуу харанхуй бүрэнхийд явж хоол тэжээлээ олно. Янгир, аргалиас гадна тарвага, туулай, огодой, хойлог, хахилаг зэргийг ангуучилдаг. Идэш тэжээл хомсдвол гэрийн тэжээмэл хонь ямаа, үхэр адуу руу довтлох нь бий. Ирвэс нь байгальд өөрийн идэш тэжээл болдог аргаль янгир гэх мэт амьтдын сүргийг эрүүл байлгах гол үүрэгтэй. Сул дорой, өвчин эмгэгтэй нь ирвэсэнд амархан баригддаг учир сүрэг нь эрүүл байдаг.


Монголд 1972 онд ирвэс агнахыг хуулиар хориглож, Улаан номонд оруулсан. Дараа нь 1997 онд Монгол улс нэн ховор амьтны тоонд оруулсан бол олон улсад устах аюулд нүүрлэсэн амьтны тоонд оруулсан байна. 2006 онд “Ирвэс хамгаалах сан” ТББ байгуулагдсан бөгөөд нутгийн уугуул иргэд ирвэс хамгаалах ажлыг зохион байгуулж байна. Дорнын анагаах ухаанд эл амьтны яс болон бусад эрхтэн нь үнэтэй түүхий эд болдог тул сүүлийн үед хулгайгаар авлах нь ихэсчээ.  


Эх сурвалж: Монгол орны лавлах