Элсний Тажигдаахай (Salpingitis kozlov Vinogradov, 1922)

Баг. Мэрэгчтэн- Rodentia
Овог.
Алагдаагынхан - Dipodidae

Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар бүс нутгийн хэмжээнд “мэдээлэл дутмаг”, олон улсын хэмжээнд “ховордож болзошгүй” хэмээн үнэлэгдсэн.

Таних шинж: Жижигхэн алагдаага. Бие 5.7 см, сүүл 12.6 см урт, жин 12.5 г хүрнэ. Харьцангуй том толгойтой богинохон мохоодуу хоншоортой. Чих хув, гуурс шиг дугуй, сахал урт. Хойд мөчид 3 хуруутай. Зоо нуруу, биеийн хажуу шаргал, элсэн саарал, хэвэл шаргалдуу цагаан цайвар. Сүүлийн угаас үзүүр хүртэл богино үсэн дотроос тод ялгарсан сийрэгхэн урт үсүүд бий.

Тархац, байршил нутаг: Алтайн өвөр говь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн зарим нутгаар алаг цоогхон тархана. Говь цөлийн ургамалжсан элсэн дов сондуул, манхан бөөргүүдэд нутаглана.

Амьдралын онцлог: Судлагдаагүй. Ургамлын үр, шавжаар идээшлэнэ. Өвөл ичээлнэ. Шөнийн гүйдэл хөдөлгөөнтэй.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Сар, шонхор, бэгбатар, ууль зэрэг шувуу, үнэг, өмхий хүрнэ, эрээн хүрнэ, үен зэрэг амьтан идэж хорооно. Элс нурж нүхийг дарж үхүүлдэг байж болзошгүй. Шөнө машины гэрэлд орж дайруулна. Устаж болзошгүй зүйл.

Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэж, Монгол улсын улаан номд оруулжээ.

Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөц, биологийг судалж, хамгаалах арга боловсруулан хэрэгжүүлэх, хэвийн өсч үржих нөхцлийг бүрдүүлэх, удмын санг хадгалах.


Salpingotus kozlov, Vinogradov 1922
Rodentia

Dipodidae

Kozlov’s Pygmy Jerboa

Status: Rare species. Globally, according to the IUCN Red List Categories and Criteria, the species listed as-Near Threatened; Regional evaluation-Data Deficient.

Distribution and range: China (Inner Mongolia, Xinjiang, Gansu, north Shaanxi, Ningxia). In Mongolia: Patchy distribution in Southern Altai Govi, Omnogovi, Dornogovi, Sukhbaatar Aimags.

Habitat: Sandy hills and dunes with shrubs.

Population and Threats: Inadequate information on population. Threats: Drying of water sources and droughts threaten this species; Infilling of burrows may reduce the population. Predation by birds of prey including owls, falcons, Red foxes, Marbled Polecats and weasels.

Conservation Measures: Included as Rare in the Annex I, Mongolian Government resolution #7 “Approval of the List of Endangered Animals” (2012), the Mongolian Red Book (1987, 1997). Some of the range is included within the Great and Small Govi Strictly Protected Areas. Included in the Mongolian Red Book (1987) .

Further Action: Study distribution and range based in biological research develop and implement conservation measures support natural reproduction and growth, preserve gene pool.

Эх зохиол, мэдээ: 1. Виноградов, 1937, 2. Банников, 1954, 3. Дуламцэрэн, 1970, 4. Соколов нар, 1980, 5. Шагдарсүрэн нар, 1987. 6, Адъяа нар, 2011, 7. Шийрэвдамба нар, 1997, 8. Clark нар, 2006. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013