Баг. Мэрэгчтэн- Rodentia
Овог. Хэрэмийнхэн- Sciuridae
Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн.
Таних шинж: Бие 230 мм, сүүл 76 мм урт. Зоо нуруу, биеийн хажуу талд жигд цайвар, элсэн саарал, хэвлэл цайвар зүстэй. Сүүлний дээд тал жигд цайвар, доод талын уг шаргал, дундаа бараавтар хүрэн, үзүүр хэсэгтээ цайвар. Хойт хөлийн тавхай үсэрхэг.
Тархац, байршил нутаг: Үндсэн тархац нутаг Хятадын Алашаа, Зүүн Нань Шан тархана. Говь Алтайн Их, Бага богд, Арц богд, Гурван сайхан уулс, Нуруудын хөндийн Өшиг ууланд тархжээ. 2007 онд Их Богд уулаас гозоорой зурам барьж, генетикийн судалгааны дээж материал цуглуулсан бөгөөд 2010 онд Гурван сайханы нуруунд тэмдэглэсэн. Тархацын хамгийн хойд зах Говь Алтай болно. Уулсын хялгана, таана, ерхөг, харгана, буйлс бүхий бэлээс 3200 м-ийн өндөр хяр зооны бушилзат нуга хүртэлх хээрт нутаглана.
Амьдралын онцлог: Ганц нэгээр голдуу нэг амсартай олон салаагүй нүхэнд орогноно. Өвөл ичээлнэ. Таана, үетэн, шаваг оролцсон шүүслэг ургамлаар идээшлэхээс гадна шавж цох иднэ. Биологи, экологийн нарийвчилсан судалгаа хйигдээгүй.
Тоо толгой, хомсдох шалтгаан: Бүргэд, сар, үнэг, хярс, өмхий хүрнэ зэрэг махан идэшт шувуу, хөхтөнд бариулна. Тархац нутгийг хамаарсан хуурайшил үржил, тоо толгойд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Устах аюулд орсон зүйл.
Хамгаалсан байдал: Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэгдсэн. Байршил нутаг болох Говь Гурван сайхныг байгалийн цогцолбор газарт хамруулсан.
Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөц, биологи, экологи онцлогийг судалж, хамгаалах, арга боловсруулах, хэвийн өсч, үржих нөхцлийг бүрдүүлэх, тэжээврээр өсгөн үржүүлж, зарим нутагт сэргээн нутагшуулах, арга хэмжээ авах.
Rodentia
Sciuridae
Alaschan
Groundsquirrel or Souslik
Status: Very rare species. Globally, according to the IUCN Red List Categories and Criteria, the species listed as- Least Concern; Regional evaluation- Endangered.
Distribution and range: Alashaa and eastern Nan Shan, China. In Mongolia: The mountains of Ikh and Baga Bogd of Govi-Altai, Arts Mountain, Gurvan Saikhan and Ushug. In 2007 the Groudn squirrel was caught and genetical material is collected for research and in 2010 there were sightings in Gurvan Saikhany range. Govi-Altai is the northern limit of the species range.
Habitat: From mountain foothills to 3200m; associated with couch grasses, pea trees and pea shrubs, false sedges, Allium polyrhizum and Artemisia areneria. On mountain top meadows with Amagdalus pedunculata.
Population and Threats: Eagles, Red Foxes (Vulpes vulpes), Corsac Foxes (Vulpes corsac), and Alpine Weasels (Mustela altaica) are predators.
Conservation Measures: Protected as Rare under the 2001 revision (Mongolian Government Act. #264) of the 2000 Mongolian Law on Fauna, Listed as Rare under the 1995 Mongolian Hunting Law (MNE, 1996), the Mongolian Red Book (1997). Range is included within the Govi Gurvan Saikhan National Park.
Further Action: Study distribution and range based on biological and ecological research, Develop protection measures, support natural reproduction and growth, take measures to breed in captivity, reintroduce back within its previous range.