Овог. Тугалмайтныхан - Bovidae
Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “эмзэг”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” зэрэглэлээр үнэлэгдсэн.
Таних шинж: Мөчид урт. Биеийн урт 150см, сэрвээний өндөр 125см, жин 180кг хүрнэ. Угалз 125см урт, 25кг том эвэртэй. Аргалийн эвэр угалзныхаас жижиг нарийхан, урт 30см. Их бие зүс хүрэн бор, хүрэвтэр. Хэвэл цайвар.
Тархац, байршил нутаг: Монгол Алтай, Говь-Алтай, тэдгээрийн салбар уулс, Зүүнгарын болон Алтайн өвөр говийн уулс, Өмнөговь, Дорноговийн бэсрэг уулс, Төв халхын тал хээрийн зарим намхан уулс, Хан хөхийн нуруу, Хангайн хөвчийн нуруу, түүний өмнө бэлийн уулсаар хэсэгчилсэн тархацтай. Хөвсгөлийн хорьдол нурууны Нарийн бэлтэс, Арсайн голын эхээр хэсэгхэн газар тасархай популяци бий. Хэнтийн баруун, өмнө захын зарим уулсад түр хугацаагаар нүүдэллэн үзэгдэнэ. Монголын умар хязгаараас өмнөд хязгаар хүртэл уулын тайга, уулын ойт хээр, хээр, цөлийн бүс, бүслүүрт тархана. Өндөр нам уулс, аараг толгод, довцог, манхан элс зэрэг бартаа сархиа, нугачаа бүхий ой модгүй газар идээшилнэ. Алтайн нуруунд 3500 м хүртэл, Өмнөговь, Алтайн өвөр говьд 1100 м-ээс дээш, Хөвсгөлд 1250-2500м өндөрт нутаглана. Алтай, Хангайн уулсад зун мөнх цасны зах хүртэл нүүдэллэн тагийн нуга, царам, ар хажуугаар бэлчиж, өвөл уулын дундаас доош бэл энгэр газарт байршина. Хээр цөлийн бэсрэг уулс, аараг толгодод цас, задгай ус, өвс ногоо дагаж улирлаар хол ойр нүүдэллэж бэлчээрээ сэлгэдэг.
Амьдралын онцлог: Ороо нийлэгт X-XI сард орж, IV-V сард хургална. Сүрэглэн амьдарч, нэг угалз 20 хүртэл аргаль хураана. Үржилд 3-4 насандаа оролцоно. Төрөл бүрийн өвслөг ургамлаар идэшлэнэ.
Тоо толгой, хомсдох шалтгаан: Байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан тоо толгой ихээхэн хэлбэлзэнэ. Монгол Алтай, Говь Алтайн зарим нутагт элбэг, Хангайн хөвчийн нуруу, зах бэлийн уулсад ховор, Өмнөговийн уулсаар ховордуу, Дундговь, Дорноговийн намхан уулсаар ховор тохиолдоно. Монголд далаад оны сүүлчээр, 40 орчим мянган толгой аргаль байснаас, Хөвсгөлд 200 орчим тохиолдоно. 2001 онд 13000-15000 толгой, 2009 онд хийсэн уулын туруутны судалгаагаар, аргаль хонь Монгол улсын хэмжээнд 50215.4 км2 талбайд тархсан бөгөөд дунджаар 18100 толгой нөөцтэй гэж үнэлжээ. Мөн сүүлийн 10 орчим жилд Хөвсгөл, Сүхбаатар аймагт аргаль хонины тоо толгой харьцангуй тогтмол, харин тархац нутгийн хэмжээ 9.7-8.9 дахин нэмэгдсэнээс Говьсүмбэр аймагт тархац нутгийн хэмжээ 3.2 дахин, Төв аймагт 2.3 дахин, Баянхонгор, Дорноговь, Баян-Өлгий, Увс аймгуудад 1.2-1.9 дахин нэмэгдсэн, Хэнтий, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь аймагт аргаль хонины тархац нутгийн хэмжээ 1.1-2.3 дахин багассан болохыг тогтоожээ. Дээр үеэс эхлэн өнөө хүртэл хууль бусаар агнаснаас ховордсон. Цөл, хээрт задгай ус, бэлчээр бүхий байршил нутагт мал бэлчээрлэснээс дайжин зайлж байна. Байршил нутаг малын бэлчээртэй давхцаж хавчигдан шахагдах үзэгдэл түгээмэл. Гол дайсан чоно. Бүргэд нялх хургыг барина. Хааяа ирвэс, шилүүс хорооно. Цастай хүйтэн өвөл хөгширсөн угалз, төл олноор хорогдоно. Цөл, хээрт цангаж үхэх тохиолдол байдаг. Сүүлийн жилүүдэд аргалын тархац нутагт уул уурхайн баялагийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрс ихэссэн, тусгай зориулалтаар агнах тоо хэмжээ өссөн. Дэлхийн хэмжээнд ховордсон устаж болзошгүй зүйл.
Хамгаалсан байдал: 1953 оноос агнахыг хуулиар хориглож, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэж. Монгол улсын улаан ном болон Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралтад тус тус, Монгол Алтай, Хангайн өндөр уул, Говийн Алтай, Зүүн гарын болон Алтайн өвөр говьд аргалын байршил 6146.4 мянган га талбай бүхий 5 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан.
Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөцийг нарийвчлан тогтоох, өсгөн үржүүлж, зохистой ашиглах, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Төв, Сүхбаатар, Хэнтий аймгийн аргаль шинээр дахин нутагшиж байгаа болон улирлаар түр нүүдэллэн үзэгддэг газарт тогтворшуулан нутагшуулах, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд аргаль тархсан зарим нутгийг хамруулж, хамгаалалтын менежментийн төлөвлөгөөнд оруулах, цөл, хээрт аргаль ундлах задгай ус, булаг шандыг сэргээх, үндсэн байршил нутгийг малын бэлчээрээс чөлөөлөх, тусгай зориулалтын болон хууль бус агналтанд тавих хяналтыг сайжруулах, тархац нутгийг байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл болон нутгийн иргэдэд хариуцуулан хамгаалуулах, зудын гамшиг тохиолдсон үед нэмэлт тавьж өгөх, уул уурхайн ашиглалтын дэд бүтцийн сөрөг нөлөөллөөс хамгаалж, дүйцүүлэн хамгаалах аргыг нэвтрүүлэх.
Artiodactyla
Bovidae
Wild mountain Sheep
Status: Rare species Globally, according to the IUCN Red List Categories and Criteria, the species listed as – Vulnerable, regional evaluation- Endangered.
Distribution and Range: Russian Federation. Kazakhstan, Uzbekistan, Afghanistan, Kyrgyzstan, Pakistan, Tajikistan, China, India, Nepal, Bhutan. Mongolia: Patchy distribution in Mongolian-Altai, Govi-Altai mountain ranges, Zuungariin and Southern Altai Govi mountains, small mountains and hills of Omnogovi, Dornogovi, Mountain-steppes of Tov Khalkh, Khan Khukhii, Khangai, forested hills and mountains. Some isolated population’s sightings in the Nariin Belt and estuary of the Arsain river in Khovsgol as temporary migration grounds. Very patchy range.
Habitat: Govi Desert, taiga, forest steppe, and mountain-steppe forested hills and mountains. Exposed mountains, hills and mountains, hiils and sandy bluffs. In the Altai the species occur at elevations of 3500 m, Omnogovi and Southern Altai Govi at more than 1100km, Khovsgol at 1250-2500 m above sea level. In summer in the Altai and Khangai Mountains migrate up to the glacier meadows, moving back down in the winter. Sometimes migrate seasonally to find water and better pasture.
Population and Threats: Population size is highly variable depending on natural and climatic conditions. Abundant in Mongol Altai and Govi-Altai. Rare n Khangai Khovchiin Range, quite rare in the mountains of Omnogovi Aimag and very rare in the mountains of Dundgovi and Dornogovi Aimags. According to the 2009 mountain ungulates survey, Algali range covers territory of 50215.4 km2 and has estimated count of 18100 heads of animals. In the last 10 years, in Khovsgol Sukhbaatar Aimag argali population remained stable, but range increase of distribution area in Govisumber Aimag by 3.2, Tov Aimag by 2.3, in Bayankhongor, Dornogovi, Bayan-Olgii, Uvs Aimags by 1.2-1.9 whereas contracting and becoming more patchy in Khentii, Khovd, Omnogovi, Overkhangai, and Dundgovi Aimags the with distribution area decreased by 1.1-2.3. Endangered due to illegal and unsustainable hunting since early ages, as the impacts from local pastoralists who displace argali, whose livestock complete for forage and water in desert and steppe areas and habitation area is used for pasture land; Main predators are wolves, with eagles preying on the lambs, with occasional lynx, snow leopard predation. In Snowy severe winters old rams and young off springs die in large numbers.Lack of water sources leads to death from dehydration. In recent years, exploration and mining for precious minerals has dramatically increased in the habitat areas; trophy hunting numbers increased.
Conservation Measures: Hunting prohibited since 1953. 6146.4 ha of range is included within Protected areas, including Mongol-Altai and Khangai high mountains, Govi Altai, Zuungariin Govi and Southern Aktai Govi. Included in the Mongolian Red Book (1987) and Appendix 2 CITES.
Conservation efforts: Hunting prohibited since 1953. Included as Rare in the Annex 1, Mongolian Government resolution #7 “Approval List of Endangered Animals” (2012), the species is further protected as “Rare” under the 1995 Mongolian Hunting Law, the Mongolian Red Book(1987, 1997), CITES, Appendix 2. 6146.4 ha of Argali range, including Mongol Altai, Zuungariin Govi, 5 areas were included within the State And Local Protected Areas Network.
Further Action: Continue strict protection and improve hunting control. Create Wild Mountain Sheep Protected Areas in the Khordil Hills. Introduce protection measures in Omnogovi, Dornogovi, Dundgovi, Tov, Sukhbaatar, and Khentii Aimags where Argali has returned to habitate or migrates seasonally encourage permanent habitation; include within the SPAN the new the areas or species distribution, include within the SPAN’s conservation management plans, in desert and steppes restore open water sources, creeks and sources for Argali watering hole, prohibit main habitat area usage for livestock pastures, improve control enforcement measures for trophy and illegal hunting, employ cooperative conservation methods of natural resource management within distribution area and involve local participation in conservation efforts, during dzud natural disasters provide food supply, protect from mining sectors negative impacts, implement introduce conservation in lieu programs.
Эх зохиол, мэдээ: 1. Банников, 1954, 2. Дуламцэрэн, 1970, 3. БНМАУ-ын ан агнуурын хууль, 1975, 4. Эрэгдэндагва, 1976, 5. Намнандорж, 1976, 6. Соколов, 1980, 7. Жирнов нар, 1983, 8. Базардорж нар, 1984, 9. Амарсанаа, 1985, 10. Шийрэвдамба нар, 1997, 11. Дуламсүрэн нар, 1989, 12. Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутаг, 1994, 13. CITES., 1991, 14. Амгаланбаатар нар, 2002, 15. Монгол орны уулын туруутны тархац нөөцийн үнэлгээ, 2010 тайлан, 16. Жирнов нар, 2005. Эх сурвалж: Монгол Улсын Улаан ном, 2013
Бусад эх сурвалжид: Элстэй чулуурхаг нүцгэн уулс, толгодоор нутагладаг. Алтайн бүс, Өмнөговь, Алтайн өвөр говь, Хөвсгөл аймгийн нутгаар оршино. Тархацын хувьд Монгол орны 15 аймгийн 110 сумдын нутгийг хамран амьдардаг. Аргалийг нэн ховор амьтан, устах аюул нүүрлэсэн амьтдын тоонд оруулдаг бөгөөд агнахыг хориглосон дархан цаазтай амьтан. Биеийн жин нь ойролцоогоор 200 килограмм, өндөр нь цээжин биеэрээ 120 сантиметр. Маш соргог, хараа хурц, үнэр сайн мэдэрнэ. Их дайжимтгай бөгөөд нэг хар авчихвал 40-60 километр явж нуруунаас нуруунд гарч байж тогтдог. Цаашлаад 200-300 километр хүртэл явах нь бий. Нар үздэггүй амьтан бөгөөд өглөө нар тусангуут сүүдэр дагаад идээшлэнэ. Нар тусахгүй ангал жалганд хэвтдэг. Аргаль ихэвчлэн нэг хурга гаргах ба зарим тохиолдолд ихэрлэнэ. Үр төлөө араатнаас хамгаалахын тулд эх аргаль байнга сонор сэрэмжтэй байж өдөржин манаанд гарч, нуугдах аргыг үр төлдөө зааж, аюул ойртоод ирвэл өөрөө аюулыг сөрөн явдаг.
Аргаль угалзын эвэрт байх завсар бүхий үеийг тоолж насыг нь тогтоож болно. Алтайн угалзны эвэр нь дунджаар 60 инч буюу 1.5 метр урт байдаг. Хамгийн ихдээ 13 жил насална. Эвэрнээс нь болж хулгайн анчид ихээр хороодог. Жил бүр Засгийн газрын зөвшөөрлийн дагуу хэдэн тооны аргаль агнах эрхийг 26-30 аж ахуйн нэгжид олгодог. Алтайн аргаль угалзны нэг толгой нь 50 орчим мянган долларын үнэ хүрдэг. Дэлхийн анчид Алтайн аргаль угалзыг агнаж үзээгүй бол өөрийгөө анчин гэж тооцдоггүй гэсэн яриа бий. Аргаль 1975 онд 50 000 байсан бол 2003 онд 13000 болж буурчээ.
Аргаль угалзаа тоолов: Монгол, Оросын судлаачид өөрсдийн нутаг дээрх аргаль угалзаа тоолжээ. Хоёр улсын хил дээрх Алтай Саяны нуруунд 1600 аргаль байгааг тогтоосны 943 нь манай нутагт бий гэнэ. Судлаачдын үзэж байгаагаар энэ жилийн зуданд аргаль угалзын тоо толгой хорогдоогүй байна. Оросын судлаач Сергей Спицыний хэлснээр тус улсын нутагт байдаг аргаль Монголд ирж өвөлждөг тул тодорхой тоо гаргахад хэцүү байдаг гэнэ. Хайгуул судалгааны үеэр үхсэн байдалтай 14 аргаль олсны долоо нь хулгайн анчдын суманд өртөн шархадсаны улмаас үхсэнийг тогтоожээ. Мөн аргаль угалзын сүрэгт хурга бага байгаа нь хамгийн ихээр санаа зовоож байгааг эрдэмтэд цохон тэмдэглэсэн байна. Хамгийн сүүлд 2003 онд хоёр орны эрдэмтэд тооллого хйисэн ба энэ удаагийн тооллогын ажлыг “Олон улсын байгаль хамгаалах сан”-гаас санхүүжүүлсэн гэнэ. Дэлхийн хэмжээнд 5000 аргаль угалз бий гэсэн баримт байна.