Хөшөө - Хичээнгүй сайд Б.Цэрэндорж

“Хичээнгүй сайд” хэмээн ард олноо хүндлэгдсэн Балингийн Цэрэндорж нь 1869 – 1928 оны хооронд амьдарч байжээ. Түүний мэндэлсний 130 жилийн ойд зориулж 1999 онд уран барималч Б.Хийморийн эх загвараар түүнд зориулан хөшөө босгосан ба Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байх түүний нэрэмжит гудамжинд байрлуулжээ. Б.Цэрэндорж нь 1890 – 1911 онд Их Хүрээн дэх Оросын консулын газрын сургуульд сургагч багш, Манж сайдын яаманд хятад хэлний орчуулагч түшмэл, 1911 – 1913 онд Монгол улсын Гадаад хэргийн яамны дэс түшмэл, 1924 – 1928 онд Монгол улсын Ерөнхий сайдын албыг тус тус хашиж байв.  2007 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 197 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн хамгаалалтанд авчээ.