1942 онд МУИС байгуулагдахад хүн эмнэлгийн факультэт нэртэйгээр үндэс суурь нь тавигджээ. 1961 онд бие даасан Анагаах ухааны дээд сургууль, 1990 онд Анагаах ухааны их сургууль нэртэй эрдэм шинжилгээ-сургалт-эрүүл мэндийн үйлчилгээний цогцолбор төв болж, 2003 оноос Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль болон өргөжжээ. Эдүгээ ЭМШҮУИС-ийн бүрэлдэхүүнд Анагаах ухааны сургууль, Уламжлалт анагаахын сургууль, Нүүр ам судлалын сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Био-анагаахын сургууль, Эм зүйн сургууль, Эрүүл мэндийн технологийн сургууль гэсэн нийт 7 бүрэлдэхүүн сургууль багтаж байна. Эдгээр сургуулиудад нийт 5000 орчим оюутан суралцаж, 300 гаруй эрдэмтэн багш багшилж байна.