Манзушир хутагтын тахидаг байсан “ламтаны” хэмээн нэрлэгддэг байсан овоо тус хийдийн хойд өндөрлөгт байдгийг сэргээж Богдхан уулыг дархалсны 215 жилийн ойг ёслон тэмдэглэх үеэр Чандманий овоотой хамт нэгэн зэрэг тахиж сэргээсэн билээ. Тус овоог “Хийморийн овоо буюу Эрчүүдийн овоо” хэмээн нэрлэдэг. Чандманий аманд зориуд засаж бий болгосон юм шиг бяцхан толгой, түүний дээр модоор босгосон сэрэвгэр овоо байдаг билээ. Билгийн тооллын шинийн нэгэнд энэ овоонд гарч хийморийн дарцаг хийсгэж, арц хүжээр ариулан тахидаг.