1940-1950-иад оны үеэс Монгол улсад их спортын төрлүүд хөгжиж эхэлсэн бөгөөд зарим төрлөөр улсын шигшээ багууд байгуулагдсанаар спортын заал танхим бүхий ордон барилга байгууламж шаардлагатай болжээ. Ийнхүү залуу жанжин Лхагвасүрэн санаачилга гарган хөөцөлдөж БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар Спортын төв ордныг бариулж 1958 онд ашиглалтанд оруулжээ. Эдүгээ энэ ордонд спортын олон байгууллага байрлаж, шигшээ багууд бэлтгэл сургуулилтаа хийсээр 60 гаруй жилийг өнгөрүүлж байна.