Яармагийн гүүр даваад Туулын хөвөөнд орших Вива Сити хороолол нь 2013 оны 6-р сарын 1-ний өдөр нээлтээ хийсэн. 1619 айлын орон сууц ба 1 дүгээр давхаруудад брэнд хувцасны дэлгүүр, ресторан, паб гээд 100 гаруй худалдаа үйлчилгээний төвүүдтэй. Эрэлхэг дайчин Мандухай сэцэн хатны хөшөө бүхий хөгжимт усан оргилуур, алдарт Лондонгийн хоёр давхар улаан автобус, хайрын хөшөө, 1000 хүний багтаамжтай задгай театр, сагсан бөмбөг, хөлбөмбөг, хүүхдийн тоглоомын талбай гээд иж бүрэн тохижилттой орчин үеийн хорооллын шинэ шийдэл юм.