Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригийн санаачлагаар Сансарын аюулгүйн тойрог дээр Баянзүрхчүүдийн эв эеийн бэлгэдэл болсон "Эвтэй дөрвөн амьтан" (Тумбааш)-ы хөшөөт цогцолборыг 2011 оны 7-р сард босгосон. Цогцолборыг барих ажлыг “Наму дэвжих” ХХК-гийн 20 гаруй ажилчид хийж гүйцэтгэсэн байна. Хүрэл хөшөөний өндөр нь 15м, их бие нь зааны хөлөөс модны үзүүр хүртэл 11м хэмжээтэй.