Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн урд, Ж.Самбуугийн гудамжны цэцэрлэгт буй энэ баримлыг барималч Б.Хийморийн загвараар 2009 онд бүтээжээ. Монголчууд гүү барьж, айраг хэмээх ундаа хийдэг, наадмаараа зургаан насны морьд уралдуулдаг. Монголчууд морио унан алсын замыг туулдаг, адуу малдаа явдаг. Монгол хүний аж амьдралыг адуугүйгээр төсөөлөх аргагүй.