Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн арын Хуульчдын талбайд буй энэ хөшөөг 2006 оны 7-р сард Канад улсаас Улаанбаатар хотод бэлэглэсэн. 350000 ам.доллароор Канад улсад бүтээсэн уг дурсгалыг Канадын нэрт уран барималч Рэйх Тейлор урлажээ. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн хамгаалалтад авсан.