Баримал - Алунгоо эх

Алунгоо эхийн хөшөө Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр, Тээврийн дээд сургуулийн өмнөх цэцэрлэгт байдаг.

Алунгоо эхийн домогт: Алунгоо эх таван хүүдээ нэжгээд сумны мөс өгөөд хугал гэвэл хөвгүүд амархан хугалжээ. Таван мөсөө багцалж боогоод өгвөл хугалж дийлсэнгүй гэнэ. Хэрэв та нар хоорондоо эвгүй ганц ганцаараа явбал нэжгээд сумны мөс мэт амархан ялагдана. Харин та нар тавуулаа эвтэй бол ялагдахгүй багцалсан сумны мөс мэт байх болно хэмээ өгүүлдэг.