Авто тээврийн байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойгоор буюу 2010 онд “Алтан шар зам” дуунд зориулан гэрэлт хөшөө босгожээ. Авто тээврийн газрын өмнөх талбайд буй энэ хөшөөг "Монлаа" ХХК санхүүжүүлэн, "Мөнгөн бэх" ХХК бүтээжээ. Шүлгийг Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж, хөгжмийг УГЖ З.Батсүх зохиожээ.
Үүрийн цагаан туяа юу
Амар сайхан тал байна аа
Үерийн усны шаагиа юу
Амуу тарианы шаргиа байна аа.
Санасан зорьсон хэрэг бүтэх
Алтан шар зам тийшээ байна.
Сайхан учрал зэрэг бүрдэх
Аяны жолоо дээшээ байна.
Үүлсийн тэнэгэр чөлөө юу
Уулсын цэнхэр даваа байна аа.
Хотын оддын тохио юу
Талын хотын гэгээ байна аа.
Санасан зорьсон хэрэг бүтэх
Алтан шар зам тийшээ байна.
Сайхан учрал зэрэг бүрдэх
Аяны жолоо дээшээ байна.
Үлгэр домгийн далай юу
Үдийн говийн хаяа байна.
Нуурлах хунгийн налай юу
Нутгийн ардын өргөө байна аа.
Санасан зорьсон хэрэг бүтэх
Алтан шар зам тийшээ байна.
Сайхан учрал зэрэг бүрдэх
Аяны жолоо дээшээ байна.