Баримал - Байгаль эх

Баянгол дүүрэг 15-р хорооны нутаг дэвсгэр, 3-р хороолол Л.Энэбишийн гудамжид байдаг. Шавраар цутгаж хийсэн энэ баримлыг 1989 онд П.Зулзагын зураг төслөөр барьжээ. Цагийн сайхан зуны улиралд, уул үүл нь нийлсэн байгалийн сайхан хангай нутагт, үзэсгэлэн төгс лусын дагина домботой рашаан аягалан эрүүл энх, урт удаан наслахын увдисыг түгээж буй мэт төсөөлөл харагддаг.