Зураач Н.Жамбаа 1948 онд эх загварыг гаргаж, 1958 онд Урчуудын Эвлэлийн Хорооны баримлын тасаг зэс, чулуугаар хийжээ. Олон нийтэд зориулсан анхны баримал бөгөөд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сентрал таурын урд цэцэрлэгт уг баримлыг байгуулжээ. 2007 онд Сүхбаатар дүүргийн хамгаалалтанд авсан.