Монгол Улсын анхны Хөдөлмөрийн баатар, уурхайчин Д.Даваажав (1916-1947)-д зориулсан дурсгалын хөшөөг 2000 онд уран барималч Л.Болдын эх загвараар бүтээжээ. Тус хөшөө нь Налайх дүүргийн Хуульчдын гудамжинд байдаг ба дүүргийн хамгаалалтад авсан. Булган аймгийн харьяат, Налайхын уурхайн уурхайчин Д.Даваажав 1957 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн ба Монгол Улсын хөдөлмөрийн ууган баатар юм.