Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дарь Эхийн сүмийн зүүн талд буй тус хөшөөг Д.Сүхбаатарын мэндэлсний 100 жилийн ойгоор буюу 1992 онд Ц.Ванчигийн зураг төслөөр босгожээ. Цагаан дээлт Дамдиных Сэцэн хан аймгийн одоогийн Сүхбаатар аймаг нутгаас 1890 онд Их Хүрээний зүүн дүүрэг Элбэг Амгалант гацааны Гаалийн гудамжинд Яатуу Даваагийн хашаанд бууснаас хойш 3 жилийн хойно 1892 онд хүү Сүх энд төржээ. 1924 онд Улиастайн голын Улаан довын лус тахих үеэр эх Ханд хүү Сүхийг төрүүлсэн газрыг Амгалан дахь хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүдэд зааж өгсөнөөр тэнд чулуун овоо босгон тэмдэглэсэн гэдэг. Эдүгээ тэрхүү тэмдэглэж үлдээсэн чулууны оронд Д.Сүхбаатарыг суугаа байдлаар дүрсэлсэн хөшөөг тавьж, гэрэлт хөшөөг зүүн талд нь байрлуулсан байна. Тус хөшөө Баянзүрх дүүргийн хамгаалалтад байдаг.