Тэнгис кино театр

Хуучнаар Ялалт кино театр бөгөөд одоогийн Тусгаар тогтнолын талбайн баруун талд 1985 онд байгуулагдсан нийслэлийн томоохон кино театруудын нэг юм. 2003 онд байгуулагдсан “Улаанбаатар Синема” ХХК-ийн харъяа Тэнгис кино театр нь Улаанбаатар хотын хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн цогц үйлчилгээ явуулдаг. Кино үзвэрийн хамгийн сүүлийн үеийн техникээр иж бүрэн тоноглогдсон үзвэрийн 5 танхим, VIP өрөөтэй бөгөөд нэгэн зэрэг 1424 хүнд үйлчлэх хүчин чадалтай, монгол болон дэлхийн бусад орнуудын шилдэг кинонуудыг 4К ба 3D технологийг ашиглан үзэгчдэд хүргэдэг.  Байгуулагдсан цагаасаа хойш 200 гаруй холливудын киног гаргаж, мөн Монголын кино урлагийн студитай хамтран ажиллаж ирсэн. Хосууд, оюутан залуучууд, ахмадуудад зориулсан үнийн хөнгөлөлт, картын урамшууллуудыг үзүүлдэг.