Махан дов

1921 оны Ардын хувьсгалын өмнө барилгачдын талбайн орчим мах бэлтгэдэг “ярганы газар” байсан тул “Махан дов” гэдэг байжээ. Одоогийн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн байранд ч “махны дэлгүүр” байсан нь хуучны зургаас харагддаг. Ярганы газар мал тууж ирэхдээ “суварга” доогуур шургадаг байсан ба тууж ирсэн малаа ч тууж оруулдаг  зан үйлтэй байсан гэдэг. Үүнийг үйлдсэнээр малын сүнсийг бурханы оронд илгээн амирлуулдаг байсан гэнэ. Махан довын орчинд гуйлгачин, ядуучууд тасардаггүй байсан бөгөөд мал зарж яваа хүмүүс буян бодож тэр хүмүүсийг ундалж хооллон, нядалсан малынхаа гэдэс, дотор махнаас өгдөг байжээ.