Одоогийн ШУТИС, Багшийн коллеж, Петровис компаниас урагш Сэлбийн Арслантай гүүр хүртэлх газарт Манжийн Амбаны хороо буюу монголчуудын нэрлэж заншсанаар “Монгол амбаны газар”-ын их, бага тушаалын монгол түшмэд, бичээч нарын суудаг хашаа, хорооллыг ийнхүү нэрлэдэг байжээ. Амбан яамны хорооноос хойш одоогийн Улаанбаатар зочид буудалтай залгаа Жонон ван Ширнэндамдин, Хурц гүн Магсаржав, түүний хүү Дугаржав, хичээнгүй сайд Б.Цэрэндорж, Хатанбаатар Магсаржав нарын сууцууд байрладаг байжээ. Харин Манжийн амбан өөрөө Зүүн Сэлбийн зүүн талд суудаг байв.