Нөхөрлөлийн ой - цэцэрлэгт хүрээлэн

БНСУ-ын 9 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо буюу Дамбадаржаад Дендерлогийн төвийн газар дээр 40 га талбайд “Нөхөрлөлийн ой - цэцэрлэгт хүрээлэн” 2020 онд ашиглалтанд орсон.  Мөн солонгосчууд 11.8 сая ам.долларын хөрөнгөөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Булган сумын нутаг дахь Баянзаг болон Төв аймгийн Лүн суманд нийт 45 га талбайд мод үржүүлгийн газар байгуулж, 3046 га талбайг ойжуулсан байна.

 

Энэ цэцэрлэг нь “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн дараа орох Улаанбаатар хотын хоёр дахь том цэцэрлэгт хүрээлэн бөгөөд эко байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай, 2.5 км дугуйн зам, сагсны талбай, цөөрөм, нийтийн бие засах газрыг шийдсэн тохижилттой. Хотын хойд чиглэл болох Дамбадаржаа, Долоон буудал, Бэлхи, Сэлхийн оршин суугчдын амралт зугаалгын сайхан орчин болж ба талбайд сагсан бөмбөг, гүйлт болон дугуйн тэмцээн уралдаан зохиох бүрэн боломжтой.

Цэцэрлэгт хүрээлэнгийн ажилд Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн баг, Солонгосын "Миреко Эм Жи Эл" ХХК ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Ойжуулалтыг "Ногоон хэрэм" багийн ойн ерөнхий инженер, Өмнөговь аймгийн агрономич Ч.Одсүрэн ажилласан байна.