Өвөрхангай аймгийн
Бат-Өлзий сумын төвөөс зүүн хойш 10 гаруй км зайд буюу Улаанбаатараас сумын төв орох замд Орхон голын өндөр тохойд
Үүртийн рашаан байдаг. Үүртийн рашаан нь Үүртийн тохойн эргийн доод хэсэгт, голынхоо захад орйхон байдаг учраас өндөр эргээс доош бууж хүрэхэд зам нь бартаатай байдаг. Энэхүү рашаанд эмчилгээний чухал хүчин зүйл болох радион, цахиур, бор зэрэг химийн нэгдэлтэй. Мөн рашааныг савлан эмчилгээнээс гадна унданд хэрэглэхэд зохимжтой.