Грандмед эмнэлгийн харъяа амралт, рашаан сувиллын цогцолбор бөгөөд УБ хотоос 460км, Эрдэнэт хотоос 180км зайд Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрний дэргэд оршдог. Д.т.д 900м өндөрт байгалийн үзэсгэлэн төгөлдөр газарт оршдог. Амралт, рашаан сувиллын цогцолбор нь 350 жилийн настай, нутгийнхны шүтэж хүндэтгэдэг модны дэргэд байрладаг онцлогтой. Жилийн 4 улирлын турш ажиллаж нэг ээлжиндээ 100-120 хүн хүлээн авдаг. Орчин үеийн техник технологиор тоноглогдсон, тав тухтай орчинг бүрдүүлсэн, люкс, хагас люкс, стандарт зэрэглэлийн өрөөнүүдтэй. Жуулчид, амрагчдад зориулсан гэр бааз нь 80 – 85 хүн хүлээн авах хүчин чадалтай. Гэр буудал нь лоунжийн хамт голын эрэг дагуу байрладаг. Чихрийн шижин өвчинд тустай Их булагийн рашаан, мөн ходоодны рашаан ууж сувилуулах боломжтой.