Бөөрний архаг эмгэгийг бичил цаг уур, ингэний ундааг хослуулан сувилж илааршуулах сувилал Говь-Алтай аймгийн Бигэр суманд 1980 оны 6-р сарын сүүлчээр 10 гэр, 50 ортойгоор байгуулагдсан. Эдүгээ тус сувилал “Шимт элс” нэртэй бөгөөд УБ хотоос 960км, Бигэр сумын төвөөс урагш 17 км-т орших эртний хотын туурин дээр тогтсон “Таван элс” хэмээх газар байрладаг. Нэг ээлжиндээ 100 хүн хүлээн авах хүчин чадалтай. Сувиллын зорилго нь зохих заалт бүхий өвчнийг намжилтын үе шатанд нь хүлээн авч илааршуулах, хурц өвдөлтийн үеийн зайг холтгох, өвдөлтийг бууруулах, бөөрний өвчний тал дээр зөвлөгөө мэдээлэл өгөх зорилготой.
Бигэр сум нь эргэн тойрондоо
Бурханбуудай, Баянбуурал, Хөх сэрхийн нуруугаар хүрээлэгдсэн хонхорт оршдог ба
нутгийнхан мөнгөн амсарт тэвш хэмээн нэрлэдэг. Салхи шуурга бага, цаг агаар
тогтуун, дулаан байдаг учраас эмчилгээн сувилгааны үр дүн сайн байдаг.
Тус элсэн сувилалд ирж сувилуулж болох өвчний заалт:
Сувилалд ирэхдээ бүрдүүлэх материал
E-mail: purevdorj_auis@yahoo.com