Хэнтийн Дадал сумын нутагт, Онон Балж голын сав газар, эзэн Чингис
хааны мэндэлсэн Дэлүүнболдог хэмээх газрын өвөрт нарсан ойгоор хүрээлэгдсэн
холбоо гурван нуурын хойно далайн төвшнөөс дээш
1300 метрт оршдог. Улаанбаатараас Чингис хотоор дайрч явахад 600 км, Өмнөдэлгэр сумаар дайрч явахад 500 км явж хүрнэ.
Шавар нь химийн бүтцээрээ
сапрофил шаврын төрөлд багтдаг. Гол төлөв амьсгалын эрхтний архаг өвчин, уушигны
хагалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, мэдрэлийн сульдал, үе мөчний
өвчнүүдийг эмчлэхэд онцгой тохиромжтой. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн
хэлбэр, зүрхний шигдээсийн дараах үед тохиромжгүй. Рашаан нь 4 дүгээр сарын
20-ноос 11 дүгээр сарын 1-ний хооронд улирлын чанартай ажилладаг бөгөөд нэг
ээлжиндээ 500 хүртэл хүн авах хүчин чадалтай. Жилийн улирлын туршид ажилладаг ба энгийн амрагч нарыг бусад цагт авч үйлчлэх боломжтой.
Шавар эмчилгээ, шилмүүст банн - усан эмчилгээ, физик эмчилгээ, агаар эмчилгээ, бариа засал, зүү төөнүүр, гүүний саам эмчилгээнүүдтэй. Рашаан сувиллын үнэ өдрийн 5 удаагийн хоол цайтай 35000 – 45000 төгрөг. Магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилал учраас тэтгэвэр болон өвчний групптэй хүмүүс тушаасан төлбөрийн 50% болон тээврийн зардлын 50%-ийг харъяа газрын халамжийн төвөөс буцаан авах боломжтой. Дотоодын жирийн амрагч бол энгийн гэр байр нь өдрийн 3 хоолтой 45000, хагас люкс зэрэглэлийн гэр ба байр нь өдрийн 3 хоолтой 60000 төгрөг.
Нарантуул захын
дэргэдээс Хэнтий аймгийн Дадал явах унаанд сууж ирэх боломжтой.
Холбоо барих
утас: 99117578, 98887578, 98987578, 99566962