Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт УБ хотоос 420 км зайтай оршдог. Анх 1986 онд байгуулагдсан. Бөөрний бүх төрлийн архаг болон олдмол өвчин эмгэг, бөөрний дутагдлын хам шинж, эмэгтэйчүүдийн өвчин, хүүхдийн сульдаа буюу архитыг эрүүлжүүлэх зорилготой бөгөөд эмчилгээний үр дүн 93-97%-тай байдаг. Эмчилгээг хийхдээ байгалийн хүчин зүйл болох нар, агаар, элсийг ашиглан наран шарлага, элсэн хучлага хийх болон ингэний сүү, хоормогоор эмчлэн сувилдаг. Мөн нарны халуун энерги бүхий элс, ингэний хоормогоор дотор таван цулын хаван болон гадна хаванг хөөж эмчилдэг. Сувилуулагчид өөрсдийн хүсэлтээр бариа засал, зүү төөнүүр хийлгэх, бумба тавиулах, тариа дусал хийлгэх зэрэг үйлчилгээг нэмэлт төлбөртэйгөөр хийлгэх боломжтой.
Өөш манханы элс нь бие дээгүүр гарсан элдэв тууралт зэргийг эдгээчихдэг увидастай. Энэ элсний ”ид шид”-ийг 1978 онд анх нээсэн байна. Монголын бөөр, үе мөчний нэртэй эмч нар хүртэл энэхүү элсний “ид шид”-ийг хүлээн зөвшөөрдөг байна. Өдгөө Тайвань, Япон, Солонгос, Америкаас хүртэл 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг байнга ирж үйлчлүүлдэг болжээ.
Өөш манханы элс баруунаас зүүн тийш 5 км урт сунаж тогтсон. Элс нь нарны энергийг ихээр шингээдэг маш нарийн ширхэгтэй, эрдэс баялгийн олон бодистой ажээ. Хэлнийхээ хонхорт тавихаар хайлчихдаг. Уг элсийг барилгын ажилд хэрэглэж болдоггүй. Өөш манхан элсний эргэн тойронд ховордсон амьтан болох аргаль угалз, янгир, хуланг харахаас гадна Цагаансуварга хэмээх газрын мөргөцөг бүхий үзэсгэлэнт газар, Тагтааны агуй, Моринтолгойн цав зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, говийн улаан наран хэрхэн мандахыг харах нь үнэхээрийн гайхамшигтай юм.
Амралтын таван ортой монгол гэр 5, дөрвөн ортой модон байшин 8, найман тасалгаа бүхий 24 ортой тоосгон байшинтай. Нэг ээлжиндээ 80-100 хүн хүлээн авах хүчин чадалтай. Нарийн мэргэжлийн эмч нар ажилладаг. 1986-2015 оны хооронд нийт 10000 гаруй хүнийг эмчлэн сувилсан.
Сувиллын 2015 оны цагийн хуваарь
Нэг хоногийн төлбөр: 44300 төгрөг. Үүнд:
Хүүхэд үйлчлүүлэх тариф:
Унаа болон замын байдал:
Бүрдүүлэх бичиг баримт болон бусад анхаарах зүйл:
Сувилал руу ирэх маршрутууд:
Холбоо барих утас: 99118166 , 99038736 , 99274746 95999969
Дундговь аймаг дахь хаяг: Нийгмийн даатгалын хэлтэс, утас: 99599078