УБ хотоос 58 км, Төв аймгийн Аргалант сумын нутагт, Хүй 7 худагаас баруун тийш 20 км зайд байрладаг. Нийт 12 гэр буудалтай, үүний 10 гэр нь люкс зэрэглэлийнх бөгөөд дотроо ариун цэврийн өрөө, шүршүүртэй, 2 гэр нь энгийн монгол гэр. Хоногоор бол 50 хүн, өдрөөр бол 100 хүртэл хүн хүлээн авах хүчин чадалтай. Мастер тогооч бүхий ресторанд амтат хоолоор үйлчилнэ. Ирсэн амрагчдад турник бүхий тамирын талбай, хүүхдийн тоглоомын талбай, элсэн талбай, дартс, ширээний теннис, сагс, волейбол тоглох орчинг тус тус бүрдүүлсэн. Гадаах орчны аюулгүй байдлыг хангаж бүрэн камержуулсан, авто машины багтаамжтай зогсоолтой, мөн нийтийн төвлөрсөн боловсон ариун цэврийн өрөөтэй.