УБ хотоос 430 км, Хужирт сумаас баруун тийш 31 км зайд, Үүртийн тохойн зүүн хойд талд, Орхон голынхоо урд талд Хаалган дэнж хэмээх газар байрладаг. Хужирт сумаас Бат-Өлзий сум орох замаар 31 км явж хүрнэ. Талбиун бааз нь ЮНЕСКО-ийн Дэлхийн өв болох эртний нүүдэлчдийн өлгий Орхоны хөндийн байгалийн үзэсгэлэнт газарт 2007 онд байгуулагдсан. Жуулчид, зочиддоо ахуй заншил, монгол соёлын онцлог, байгалийн сайхныг хуваалцахдаа таатай байдаг. Баазын үйлчилгээнд чадварлаг байх, эелдэг найрсаг байх, уян хатан, түргэн шуурхай байхыг эрхэмлэдэг. Нэг ээлжиндээ 30 гэрт 100-120 хүн хүлээн авах хүчин чадалтай. Жилийн дөрвөн улирлын турш үйл ажиллагаагаа явуулдаг давуу талтай.
Утас: 99095462, 99086417
Facebook: Talbiun Lodge Mondigitaltour LLC
E-mail: info@mongolia-travel.com