УБ хотоос 360 км, Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс баруун зүгт 1 км зайд Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны баруун талд байрладаг. Тус бааз 2006 онд байгуулагдсан бөгөөд нэг ээлжиндээ 70-120 хүн хүлээн авах хүчин чадалтай. 40 энгийн, 10 люкс гэртэй. Ресторандаа 70-120 хүн хүлээн авах хүчин чадалтай. Төвийн эрчим хүчинд холбогдсон, байнгын халуун хүйтэн устай, утасгүй интернэттэй.
Захиалгаар ардын урлагийн тоглолт үзүүлэх, гэр барих, морин аялал хийх, үхэр тэрэг буюу ердийн хөсгөөр аялах, машин түрээслэх, явган аяллын маршрут санал болгох, монгол үндэсний тоглоом наадгайгаар тоглуулах, малчин айлд зочлох хөтөлбөрүүдийг зохион байгуулах боломжтой.
Facebook: Munkhtenger - 1 Kharkhorin tourist camp
Утас: 99159890, 99039163, 89000212
E-mail: order@munkh-tenger.mn
Website: www.munkh-tenger.mn