Жуулчин говь - 1 бааз УБ хотоос 580 км зайд, Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос баруун хойш 35 км, Ханхонгор сумын нутагт Говь Гурван Сайхан уулын зүүн хойд бэлд, Арц богдын өвөр хоолойн үргэлжлэл Булагтайн талд байрладаг. Жуулчин говь - 1 бааз нь 47 монгол гэрт нэг ээлжиндээ 100 хүн хүлээн авах хүчин чадалтай. Сэврэй сумын нутагт Хонгорын элсний дэргэд байрлах Жуулчин говь - 2 бааз 24 гэрт нэг ээлжиндээ 65 хүн хүлээн авах хүчин чадалтай. Улирлын чанартай бөгөөд жил бүр 5-10 сард үйл ажиллагаа явуулдаг.
Жуулчин говь бааз нь Монгол Улсын хамгийн анхны хөдөөгийн аялал жуулчлалын үйлчилгээний цогцолбор бөгөөд анхны жуулчдаа 1993 оны 4 дүгээр сарын 30-нд хүлээн авч байсан түүхтэй. Хандсүрэн захиралтай Нүхт тур компанийн анхны 50 япон жуулчдыг АН-24 онгоцоор бааз дээрээ хүлээн авч үйлчилсэн. Тус бааз нь тухайн үедээ говийн цорын ганц бааз байсан учраас хавар эрт 4 сараас гэрүүдээ барьж хаврын хавсаргатай тэмцэлдэн олны хүчээр жуулчин үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байсан юм.
Эдүгээ тус бааз "Ажнай" корпорацид харъяалагддаг. Баазын орчинд морь тэмээ унах, сагсан бөмбөг тоглох, тэмээчин айлд зочлох боломжтой.
Утас: 91935355, 345959, 96658704
Facebook: JuulchinGobi
E-mail: mungunuu_z@yahoo.com