Улаанбаатар хотоос 980 км, Улиастай хотоос 13 км зайд байрладаг. Алдархаан сумын Баруун салааны эхэнд ой мод, уулын түргэн урсгалт голын хөвөөнд оршдог. Тус жуулчины бааз нь гадаад дотоодын аялагчдад тав тухтай орчинг бүрдүүлсэн. Аялал жуулчлал амралтын үйл ажиллагаа явуулдаг. Их Монгол жуулчины баазыг "Их Монгол Улс" байгуулагдсаны 800 жилийн ойн босгон дээр байгуулсан. Тус бүр 5 ортой 3 монгол гэр, тус бүр 3 ортой 14 өрөө бүхий 8 байшинд нийт 70-80 хүн хүлээн авах боломжтой.
Баазын эргэн тойрон газрууд нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн, төрөл бүрийн шувуу, цэцэг, эрвээхэй, шавьж хорхой, ан амьтан, өвс ургамал, мод чулуу, горхи булаг, голын эх бүрэлдсэн ай сав газар юм.
Улирлын чанартай, зуны 6-10 сарын хооронд үйл ажиллагаа явуулдаг. Нэг удаа 80 хүнд нэг зэрэг үйлчлэх ресторан, биеийн тамирын талбай, боловсон ариун цэврийн өрөө, шүршүүр, саун, төвийн эрчим хүчний холболт, газрын гүний цэнгэг уст худаг зэргээс бүрдсэн тохижилттой.
Газрын гүний усны ундарга нь 60 гаруй метрын гүнээс гарсан бөгөөд усны найрлагын дээжийг ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн, усны шинжилгээний лабораторид өгч шинжлүүлэхэд химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонатын ангиллын кальцийн бүлгийн, 1 дүгээр төрлийн цэнгэг, зөөлөн, дээд зэргийн ундны ус байна гэсэн дүгнэлт гарсан байдаг.
Аялал амралтыг баяжуулах хөтөлбөрүүд:
Утас: 94928686, 99031794
Facebook: Их Монгол жуулчны бааз