Хангай дисковери тур жуулчны бааз нь УБ хотоос 450 км, Эрдэнэт хотоос 55 км, Хөвсгөл аймгаас 420 км зайд Булган аймгийн Булган сумын нутагт Жаргалантын аманд Хөвсгөл нуур руу явах төв зам дагуу байрладаг. Булган аймгийн төвөөс 9 км урт засмал замаар холбогдсон, төв замаас 3 км зайд уул ус, ургамал мод жигдэрсэн орон нутгийн тусгай хамгаалалттай бүсэд оршдог.
2009 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн 90-100 хүн хүлээн авах хүчин чадалтай. Монголын аялал жуулчлалын салбарт томоохонд тооцогдох Цолмон трэвэл, Нью жyyлчин, Номадик трэвэл зэрэг компаниудтай хамтран ажиллаж ирсэн туршлагатай.
Зундаа барьдаг 10 монгол гэртэй, гэр тус 3-4 ортой. Шовгор оройт 9 байшинтай, тус бүр 2-3 ортой. Тус бүр 4 ортой 6 байшинтай. Тус бүр 50 хүний суудалтай хоёр ресторанд ази, европ, монгол хоолоор зэрэг үйлчлэх боломжтой.
Утас: 95594118, 99093491, 95636105
Facebook: Bulgan Khangai Discovery Tour Tour