УБ хотоос баруун тийш, Булган аймгийн Рашаан сумын нутагт Хархорин руу явах төв замын дагуу, 270 км зайд оршдог. Бичигт хад бааз нь байгалийн үзэмжит орчинд Элсэн тасархайгаас наана 10 км зайтай байрладаг.
Жилийн турш зочин хүлээн авах боломжтой. Люкс зэрэглэлийн 5 цомцог гэртэй, тус бүр 3 ортой, шалны халаалттай, дотроо ариун цэврийн өрөө, шүршүүртэй. Нэг хоногийн 300 000 төгрөг, өглөөний цай багтсан.
Мини хаус 11 байшинтай, тус бүр 4 ортой, шалны халаалттай, нийтийн боловсон ариун цэврийн өрөө, шүршүүртэй. Нэг хоногийн 250 000 төгрөг, өглөөний цай багтсан.
Энгийн 4 монгол гэртэй, тус бүрт 3 ортой, хоногийн 180 000 төгрөг, өглөөний цай багтсан.
Өндөр хурдны үнэгүй интернет, кабелийн телевиз, IPTV үйлчилгээг нэвтрүүлсэн. Тус бааз нь ресторан үйлчилгээнээс гадна хурлын танхим, дулаан гарааж, саун, хүүхдийн тоглоомын талбайтай. Мөн баазынн орчинд гольф тоглох, нум сум харвах, унадаг дугуй түрээслэх, биллярд болон ширээний теннис, сагс болон гар бөмбөг тоглох боломжтой. Лаундр буюу хувцас угаалгын үйлчилгээг захиалгаар хийнэ.
Урьхан-2 түр зогсоол буюу 24 цагийн ажиллагаатай зоогийн газар, бие засах газар, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг нээсэн.
Утас: 77770477
Facebook: Бичигт хад бааз
E-mail: secretary@sodkhantravel.mn