Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос 50 км зайд Ханхонгор сумын нутагт Улаан эрэгийн Цагаан толгойд байрладаг. Говь Мираж жуулчны бааз нь 2005 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа ба тус баазыг үүсгэн байгуулагчид нь аялал жуулчлалын салбарт 1998 оноос хойш тасралтгүй ажиллаж ирсэн дадлага туршлагатай хүмүүс юм.
Говь Мираж бааз нь 2006, 2008 оны Өмнөговь аймгийн “Шилдэг аялал жуулчлалын байгууллага”, 2009 оны Монголын аялал жуулчлалын холбооны “Шилдэг жуулчны бааз”, 2014 оны Өмнөговь аймгийн Соёл, спорт аялал жуулчлалын газрын “Шилдэгийн шилдэг жуулчны бааз” өргөмжлөл тус тус хүртсэн. “Хоёр цэцэг”-ийн зэрэглэлтэй. Баазын байршлын давуу тал нь өмнийн говийн үзэсгэлэнт газруудын дунд оршдог.
Утас: 88080837, 88005700, 98209966
Facebook: Gobi Mirage Lodge
E-mail: info@gobimirage.mn
Website: www.gobimirage.mn