УБ хотоос 490 км зайд, Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт Цэнхэрийн халуун рашааны дэргэд байрладаг. Хархорин, Эрдэнэзуугаас баруун тийш 120 км, Архангай аймгийн төв Цэцэрлэг хотоос урагш 45 км, Цэнхэр сумын төвөөс баруун урагш 16 км, Төвхөн хийдээс 90 км зайд оршдог.
Цэнхэрийн халуун рашаан нь Далайн төвшнөөс дээш 1860 метрт өргөгдсөн, аглаг ой бүхий уулын бэлд оршдог халуун рашаан. Дөрөвдөгч галавын үед үүссэн гэж эрдэмтэд үзсэн бөгөөд хөрсний устай холилдохгүйгээр 86.5 хэмийн халуунаар 1 секундэнд 10 литр ундран гардаг. Монголд халууны үзүүлэлтээр хоёрдугаарт ордог бөгөөд шүлтлэг чанартай. Тус рашаанд хүхэрт устөрөгч, цахиурын нэгдэл агуулагддаг ба хуян хөөрөх, булчингийн өвчин, үе мөчний өвчин, мэдээгүй болсон хөдөлгөөний эрхтэнүүд, үений үрэвсэл, зөөлөн эдийн гэмтэл, үе булгарах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулах, цус багадалт, эмчилгээний дараах эрүүл мэнд сэргээх, ядаргаа, ядаргаанаас үүдэлтэй арьсны өвчин, ил шарх, сорви арилгах болон чихрийн шижин өвчинд тустай гэж үздэг. Бага тунгаар уух, рашаанд 15-20 минут орж гам барих аргуудаар эмчилдэг байна.
Цэнхэр жигүүр бааз нийт 20 монгол гэрт нэг ээлжиндээ 75-80 хүн хүлээн авах хүчин чадалтай.
Утас: 99106534, 99181398
E-mail: tsenkherjiguur@gmail.com
Facebook: Цэнхэр Жигүүр Tsenkher Jiguur camp