Архангай - Хорго бааз

УБ хотоос 700 км, Архангай аймгийн төвөөс 180 км, Тариат сумаас 7 км, Хоргын тогооны хойд талд байрладаг. Тус бааз нь Хангайн нурууны хойд хэсэгт орших Хорго Тэрхийн Цагаан нуурын байгалийн цогцолбор газарт оршдог. Хорго Тэрхийн цагаан нуур орчим нь галт уулын дэлбэрэлтээс үүссэн сонин тогтоцууд, олон төрлийн өвс ургамал, ан амьтан, загас шувуугаар баялаг байгалийн үзэсгэлэнт газруудын нэг юм. 35 монгол гэр, тус бүр 4 ортой зуны 4 байшинд нийт 100 хүртэл хүнийг хүлээн авах боломжтой. 

Баазын орчинд адал явдалт морин аялал, явган аялал, загасчлах аялал, цэцэг ургамал ба шувуу ажиглах аялал хийх боломжтой. Загасны хэрэгсэл түрээслүүлэх, хорхог болон шорлог хийлгэх, тогоо нэрүүлэх зэрэг нэмэлт үйлчилгээ авч болно.  

 

Утас: 88692847, 99162847  
Facebook: Khorgo camp