Архангай - Хавтгай мод бааз

УБ хотоос 470 км, Цэцэрлэг хотоос баруун хойд зүгт 1 км зайд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт, Булган уулын баруун суганд Цагаан давааны баруун талд 47°28'47"N, 101°25'19"E солбилцолд оршдог.  23 гэр, 2 байшинд 100 хүртэл хүн хүлээн авах хүчин чадалтай. Нэг ээлжиндээ 45-50 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд гадаад дотоодын аялагч жуулчид хамт олноороо ирж амарвал үнийн дүнгийн 10%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.

Монгол гэрт ая тухтай амрааж, монгол үндэсний хоол болон хорхог, боодогны захиалгаар хурдан шуурхай үйлчилнэ. Халуун ус, шүршүүр, ариун цэврийн өрөө, саун зэрэг тав тух хангасан тохижилттой. Морин аялал хийж байгалийн сайханд алжаалаа тайлан нутгийн байгаль, түүх соёлтой танилцах боломжтой.


Утас:
99109868,94800512
Facebook: Хавтгай мод жуулчны бааз - Архангай