Архангай - Их хаган Хубилай бааз

Архангай аймгийн Хотонт сумаас 45 км зайтай байрладаг. Төвийн эрчим хүчинд холбогдсон. Нэг ээлжиндээ 60 хүн хүлээн авах 20 гэр буудалтай, 30 хүн хооллох тохилог ресторантай. Халуун рашаан бүхий боловсон шүршүүртэй. Тус бүр 10 хүний багтаамжтай дотор 2, гадаа 2 бассейнтай. Эрэгтэй, эмэгтэй 2 саунтай. Боловсон бие засах газартай.

Аяллын зам:

  • Их Хаган Хубилай баазаас Өндөр гэгээн Занабазарын Төвхөн хийд 22 км
  • Орхоны хүрхрээ 56 км
  • Эртний нийслэл Хархорин хот 77 км
  • Чингис хааны хүү Өгэдэй хааны зуны ордны туурь 2 км
  • Халуун рашаан, Цагаан сүмийн гол 500 м зайд тус тус байрладаг.

Боодог, хорхог, шорлог болон бусад захиалгат хоол хийх. Төрсөн өдөр болон бусад баярын арга хэмжээний захиалга авах, бэсрэг наадам зохион байгуулах боломжтой. Малчин айлд очиж өдөр бүр шинэ айраг, гүүний саам, цагаан идээ авах боломжтой. Жуулчинд айраг исгэх, тогоо нэрэх, гүү саах, эмнэг сургах, гэр барихыг үзүүлэх, морь, сарлаг унуулах, морин ба үхэр тэргээр аялуулах, загасчлах аялалд газарчлах боломжтой. 

Утас: