Архангай - Гурванбулган бааз

Улаанбаатар хотоос 480 км зайд, Архангай аймгийн Цэцэрлэг хотын чанх хойно буюу Булган уулын зүүн суганд байрладаг. Байгаль, түүхийн сонирхолтой үзмэр бүхий орчинд байдгаараа онцлог. Архангай аймгийн музей /хуучнаар Заяын гэгээний хүрээ/, Буддагийн цэцэрлэг, эмчилгээний чанартай рашаан усны бүсэд оршдог бөгөөд байшин ба гэр буудал, ресторан, караоке, биллярд, бар гэсэн үйлчилгээнүүдээс бүрдэнэ. Боловсон ариун цэврийн өрөө, шүршүүртэй.
 
УБ хотоос Хархорин, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур руу явах төв зам дагуу байрладаг. Булган уулаар хөтөчтэй явган аялал хийх, морин аялал хийх, цэцэг харах ба шувуу ажиглах аялал хийх боломжтой. Жил бүр төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллаж орон нутаг бүсийн чанартай уулзалт, сургалт семинарыг цэвэр агаар, байгалийн тансаг тайван орчинд зохион явуулдаг уламжлал дадлага туршлагатай.
 

Утас: 99333226, 99913635
Facebook: Гурван булган жуулчны бааз 
E-mail: enhvvle5@gmail.com