Архангай - Бадмаараг бааз

Үүрт тур ХХК-ийн харъяа бааз бөгөөд Архангай аймгийн Тариат сумын нутагт Улаанбаатар хотоос баруун зүгт 670 км зайд сумын төвөөс зүүн урагш 6 км газарт Гичгэнэ голын хөвөөнд, унтарсан галт уул Сугын тогооны өвөрт байрладаг. Эргэн тойронд эртний сөнөсөн галт уулс болох Их тогоо, Босгын тогоо, Сугын тогоо, Хоргын тогоо болон Суварга хайрхан, Байды хад, Тэрхийн цагаан нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд байхаас гадна Хүн хад, Сэнжит хадан цохио, эртний сүг зураг бүхий  газруудаар морин болон явган аялал хийж амрах боломжтой. Дэргэдэх уулынхаа энгэрээр  хад, тошлой жимстэй, Гичгэнэ голдоо хайруус, зэвэг загастай.
 
Facebook: Badmaarag Adventure Lodge 
Утас: 80080040