Хөсөг жуулчны бааз нь 1999 оноос эхлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Хөсөг жуулчны бааз нь Улаан цутгалангаас урд зүгт 800 метр зайд байрладаг бөгөөд 30-40 хүн хүлээн авах энгийн болон люкс гэрүүдтэй. Хүнсний дэлгүүр, тохилог ресторан, халуун хүйтэн ус бүхий шүршүүр, боловсон бие засах газартай. Өндөр хүчин чадалтай гүний худагтай.
Малчин айлд зочлох, айлд хоноглох, гүү сарлаг саах, цагаан идээ боловсруулах, монгол гэр барих, сур элдэх, дээс томох зэрэг монгол ахуй заншилтай танилцах аялал, нум сум харвах, орчны бүсэд явган аялах, холын болон ойрын морин аялал хийх, хүрхрээний доорхи усанд завиар зугаалах боломжтой.
Орчны бүсэд Хятрууны халуун рашаан байдаг бөгөөд Бат-Өлзий сумын нутагт оршдог. Ойн цоорхойн дунд ухаа цайвар өнгөтэй боржин хадан дотроос ундарч Хятрууны голд нийлдэг. Халуун, хүйтэн чанартай рашаан бөгөөд хүний дотор эрхтэн төдийгүй нүдний хараа, харшил зэргийг эдгээхэд тустай учраас хол, ойрын хүмүүс ихээр зорьж очдог. Мөн алдарт Хүйсийн найман нуур Уянга сумаас баруун хойд зүгт 45 км зайд оршдог.
Утас: 88300202, 99793829
Facebook: Улаан цутгалан "Хөсөг жуулчны бааз"