УБ хотоос 56 км зайд Горхи - Тэрэлж Байгалийн цогцолборт газрын Бүүвэйтийн аманд байрладаг. Отгонтайж амралтын газар жилийн дөрвөн улиралд ажилладаг. Нийт 60 хүн хүлээн авах боломжтой, 50-60 хүний багтаамжтай ресторантай. Сагсан бөмбөг, волейболын талбайтай, караоке дуулах, биллярд, ширээний теннис тоглох, хүүхдийн тоглоомын талбайтай. Байшин буудал хоногийн 150 000 төгрөг.
Улирлын багц гаргах боломжтой. Тухайлбал, Даваа – Пүрэв гарагт 3 хоолтой багц + гэр + караоке 1 цаг + теннис 1 цаг + биллярд 1 цаг = 120 000 төгрөг гэх мэт.
Захиалгаар морин аялал зохион байгуулах, явган аялал зохиох, малчны хотонд айлчилж хүүхдүүддээ монгол мал аж ахуйг таниулах гэх мэт хөтөлбөр зохион байгуулна.
Утас: 90255949, 90161415
Facebook: Otgon Taij
E-mail: odaramzagd17@gmail.com