Өмнөговь аймаг, Даланзадгад хотоос баруун тийш 100 км зайд, тус бааз нь Булган сумын нутагт Баянзагийн дэргэд, тал дээр байрладаг. Нэг ээлжиндээ 70-80 амрагч, жуулчин зэрэг хүлээн авч үйлчлэх боломж бүхий стандарт гэр 30 ширхэг, байгальд ээлтэй ариун цэврийн өрөө болон душ, үндэсний хэв маяг агуулсан ресторан, өөрсдийн тарьж ургуулсан шинэ хүнсий ногоогоор амталсан, Монголын үндэсний болон Ази, Европ хоолны буфей зэрэг үйлчилгээг үзүүлнэ. Нарны гэрэл болон салхин сэнсээр цахилгааны эх үүсвэрээ гаргадаг. Гүний худаг, бэлэг дурсгалын дэлгүүртэй.
Хүчин чадал:
- Нэг дор 70-80 амрагч, жуулчин зэрэг хүлээн авч үйлчлэх боломж бүхий стандарт гэр 30 ширхэг
- Байгалд ээлтэй ариун цэврийн өрөө болон душ
- Үндэсний хэв маяг агуулсан ресторан
- Өөрсдийн тарьж ургуулсан шинэ хүнсны ногоогоор амталсан, Монголын үндэсний болон Ази, Европ хоолны буфей үйлчилгээ.
- Нарны гэрэл болон салхин сэнсээр цахилгааны эх үүсвэрээ гаргадаг
- Гүний худаг
- Бэлэг дурсгалын дэлгүүр
- 120-150 хүнд үйлчлэх тохилог зоогийн газар
- 20хүний уулзалтын вип өрөө
- 40 хүний энтертаймент гэр
- Нарийн ногооны хүлэмж-2
Нэмэлт үйлчилгээ:
- Өмнөговь аймгийн ардын урлагын тоглолт үзүүлэх
- Мини наадам зохион байгуулах
- Гэр барих үзүүлбэр
- Монголын уран сайхны болон баримтат кино, бичлэг үзүүлэх
- Үндэсний тоглоом наадгай тоглох
- Эко үйл ажиллагаа зохион байгуулах: мод тарих, хүлэмжинд ажиллах
- Галын наадам зохион байгуулах
- Морь болон тэмээ унах
- Үндэсний оньсон тоглоом болон шагай тоглох
- Малчин айлд зочлох
Холбогдох утас: 99013017, 95953012
И-мэйл: gobioasis_mn@yahoo.com, gobioasis.mgl@gmail.com
Фэйсбүүк: Goviin Bayanburd - Gobi Oasis Camp