Манай “Мөнх Тэнгэр -1” бааз нь анх 2005 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд байгуулагдсан. Түүнээс хойш 2 цэцгийн зэрэгтэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн Улаанбаатар хотын Богд-Уулын тайны аманд “Мөнхтэнгэр- 2”, Хөвсгөл аймгийн Эрдэнэ булган сумын Өтөгтийн рашаанд “Мөнхтэнгэр-3” сүлжээ баазуудыг тус тус байгуулаад байна. 2013 оноос эхлэн тогтвор суурьшилтайгаар өөрсдийн үйлдвэрлэсэн Монгол гэр, гэр ресторан, туршлагатай баг хамт олныхоо хамтаар гадаад дотоодын аялагч, амрагч нартаа үйлчилсээр байна. Төв аймаг явах замд Чингисийн хүрээ жуулчны баазын цаад ам буюу Тайнын аманд Эрхэт сүлд баазын ойролцоо байрладаг. Манай бааз нь уламжлалт хэв маягийг орчин үеийн үйлчилгээтэй төгс хослуулсан. Төрөл бүрийн аяллыг олон чиглэлээр байгалийн үзэсгэлэнт газруудад хийхэд нэн тохиромжтой юм.
Жуулчны баазын онцлог:
Улаанбаатар хотын төвөөс 21 км, Чингис хаан олон улсын нисэх буудлаас 5 км, төвийн эрчим хүчинд холбогдсон, газрын гүний устай. Жилийн дөрвөн улиралд байнга ажилладаг. Эрдэм шинжилгээний бага хурал, хурим найр, шинэ жил, байгууллага хамт олны цасны баяр, төрсөн өдөр зэрэг бүхий л төрлийн тэмдэглэлт үйл ажиллагаа урлаг соёлын олон төрлийн арга хэмжээний захиалга тогтмол авдаг.