Дундговь - Онгийн хийд гэст хаус

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас зүүн урагш 18 км зайд байгуулагдсан бөгөөд Онгийн хийдийн орчинд өвөрмөц, сонин тогтоцтой газарт байрладаг. Онгийн хийдийн дурсгал нь Дундговь аймгийн Есөн гайхамшигийн нэгээр нэрлэгдсэн байдаг. Баазууд байрлаж буй тус орчныг говийн “хангай” гэж нэрлэдэг. Эзгүй зэлүүд тал газраас гэнэт уул устай, модтой газар болж хувирдаг.

Говийн нутгаар урсах цорын ганц гол гэж хэлж болох Онгийн голын эрэг дээр 1760-1810 он хүртэл нэгэн том хийд баригдсан нь эдүгээ түүх болон үлдсэн юм. Онгийн хийдийг түвдээр “Гүнджамбаалин хийд" гэдэг бөгөөд энэ нь “Хотол өглөгч” гэсэн утгатай. Хутагт лам Ишдоньлхүндэв, түүний шавь Барь лам Дамцагдорж нар бариулж байжээ.

Эдүгээ аялал жуулчлалын газар болон хөгжиж, “Онгийн нууц”, “Онги-Энерги”, “Сайхан говь”, “Онгийн хийд” баазууд ажиллан, жилдээ дотоод, гадаадын 3000 гаруй жуулчин цугладаг бүс болоод байна. Жуулчид тэмээн аялал, морин аялал хийх, малчин айлд зочлох боломжтой. Жил бүрийн 9 дүгээр сард Онгийн хийдийн задгай театрт “Монгол айрагны баяр” болдог бөгөөд ардын урлагийн эвент арга хэмжээ зохион байгуулдаг.

Утас: 86005256
Facebook: Онгийн хийд Ongiin Khiid
E-mail: ongiinkhiid@gmail.com