Улаанбаатар хотоос баруун өмнө зүгт 328 км зайд, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт, Онгийн хийдийн дэргэд Улаанбаатар, Өмнөговь, Өвөрхангай аймгийг холбосон аялал жуулчлалын гол цэгт байрладаг. Онгийн нууц - амралт, аялал жуулчлалын цогцолбор нь жилийн дөрвөн улиралд амрагч, аялагчдыг тав тухтай орчинд хүлээн авч, өөрийн үйлчлүүлэгчдэд өвөрмөц дүр төрх бүхий чанартай, цогц үйлчилгээг хүргэх зорилготой ажилладаг.
250 жилийн түүхтэй Онгийн хийдийг хөтчийн тайлбартайгаар явж үзэх, цамын баг хувцастай танилцах, улмаар өмсөж зураг авхуулах, гар урлалын худалдаа сонирхох, монгол үндэсний тоглоомоор тоглох, авто машины хөдөлгүүрийн тос солиулах, дугуй нөхөх үйлчилгээ хийлгэх, дулаан гарааш ашиглах боломжтой.
Хүчин чадал:
E-mail: info@mongoliansecrethistory.mn
Утас: 70000450, 99096841, 99046841
Facebook: Secret of Ongi camp / Онгийн Нууц бааз